МИАТ ТӨХК-аас өнөөдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдлээ


Улаанбаатараас Сөүл рүү явах хүсэлтэй олон оюутан байгааг харгалзан тус компаниас Улсын онцгой комисс хүсэлт гаргаснаар зөвхөн Улаанбаатараас зорчигч авах, буцахдаа ачаа тээвэрлэн авчрах нөхцөлтэйгөөр нислэг үйлдэхээр болсон гэдгийг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр хэлж байв.
 
Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоц өнөөдөр 09:05 цагт хөөрч, 12:51 цагт газарджээ. Гэхдээ уг нислэгээр зорчсон иргэдийн тоо тодорхойгүй байгаа юм.

МИАТ ТӨХК-ийн онгоц 14:27 цагт Сөүлээс буцан хөөрч, 16:45 цагт Улаанбаатарт газардлаа.