Том оврын автомашинд даруулж, амь насаа алджээ

Том оврын автомашинаа засварлаж байсан иргэн машиндаа даруулж, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, хуучнаар 22-ын товчооны орчимд байх албан байгууллагын хашаанд том оврын автомашинд засвар хийж байсан 52 настай эрэгтэй машины өргөгч буюу домкрат унасны улмаас дарагдаж, нас барсан байжээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.