Монгол Улс дөрвөн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

Өнөөдрөөс Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэлжээ. Манай улс "COVID-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоогоод байсан ч энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж, нүүрсний экспортыг эхлүүлсэн. Хангийн боомтын үйл ажиллагаа ийнхүү эхэлснээр Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг дөрвөн боомтоор нүүрс экспортолж байна.

Он гараад өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монгол Улс  228.8 сая ам.долларын 2.7 сая тн чулуун нүүрс экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор бага байгаа юм. Өнгөрсөн оны мөн үед тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол энэ оны хоёрдугаар сард 82.3 ам.доллар болсон байна.