Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна

Катар улсаас Монгол Улсын 43 иргэн тусгай нислэгээр ирж байна. Монгол иргэдийг тээвэрлэсэн Катар улсын онгоц яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж байгаа тухай Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Эдгээр иргэдийн дотор батлан хамгаалах, хүчний байгууллагын чиглэлээр тус улсад сургалтад хамрагдаж байсан манай улсын иргэд багтжээ. Онцгой комиссоос гаргасан журмын дагуу Катараас ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлана. 

Катар улсад коронавируст халдварын 634 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас бараад байна.