Дуучин Ц.Энгүүний анхны цомог удахгүй худалдаанд гарна

Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой “The voice of Mongolia”-шоу 2018 оны нэгдүгээр сарын 21-нд үзэгчдэд хүрсэн билээ. Таван сар үргэлжилсэн уг шоуны ялагчаар  Д.Уламбаяр шүүгчийн багийн оролцогч Ц.Энгүүн тодорсон.Тэрбээр тус шоуны дараа “Аримун” продакшны “Халуун зүрх” киноны дуу, “Уучлалт гуйх гэж”, “Чи над шиг дурлаж чадах уу”, “Би өөрийнхөөрөө”, “I’m in love”, “Kaleidoscope” зэрэг уран бүтээл сонсогчдод хүргэсэн бөгөөд удахгүй анхны цомгоо гаргах гэж байгаа. Ингээд бидний сонсох дуртай дуучин Энгүүндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих