Японы хошин шогийн нэрт жүжигчин Шимүра Кэн коронавирусээр нас барлаа

Японы хошин урлаг,инээдмийн мастер,цэнгээнт хөгжөөнт нэвтрүүлгийн авъяаслаг жүжигчин,зохиогч Шимүра Кэн /70/ нас баржээ.
3 сарын 19 нд халуурч,амьсгалахад их хүнд байсан учир эмнэлэгт хандаж,23-ны шинжилгээгээр Корона вирусын халдвар авсан нь тогтоогдож, яаралтай эмчилгээнд орж байсан юм.Япончууд хүүхэд ахуйгаасаа л энэ жүжигчний комеди, хошин шогийн нэвтрүүлгийг үзэцгээдэг байсан.


Image may contain: 1 person

Сэтгэгдэл бичих