"VOICEMONGOLIA" ЭХ ОРОН ТА ҮРГЭЛЖ МӨНХ...

    Монгол HDTV дэлхийн шилдэг контент "Voice Mongolia" 2020- ыг амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн шалгаруулалт коронавирусийн цар тахлын үеийн уйлах ч үгүй дуулах ч үгүй урт өдрүүдийн таагүй байдлыг анагаах дуу хоолой, сайн сайхны хүч чадал болон хүрч байгаагаараа онцлогтой. Монгол HD одоо техник технологи, зохион байгуулалт гээд бүхий л зүйл дээр дэлхийн шоуг гэртээ авчраад Монголчуудаа нүүр бардам дайлж чаддаг болжээ. Дээр нь тэд Монголчууддаа зориулж урлаг соёлын оддын дэлгэцийн амьд тоглолтуудыг шууд эфиртээ зохион байгуулж байсныг ч бид харсан. 

     Монгол HDTV-ийн захирал хатагтай Ч.Номин танд танай багийнханд баярлалаа гэхээс өөр яахав.  


Коронавирустэй тэмцэж байгаа дэлхийн эмч нар хэрхэн тэмцэж, тэрсэлж, аюулт өвчинтэй нүүр тулж байгааг бид олон нийтийн сүлжээгээр бас харж байгаа. Өчигдөрхөн болж өнгөрсөн эмч нарын баярын өдөр хичнээн монгол эмч ажил үүргээ гүйцэтгээ бол. Эх орныхоо эрүүл энхийн төлөө тэмцэж буй "цагаан халаад"-тай дайчдын тухай бодож байтал Voice Mongolia 2020.  Эх орон та үргэлж мөнх...


Та зүрхэнд мөнх

Харцанд мөнх

Зүүдэнд ч мөнх

Хүүгээ дуудсаар

Алсаас уулсаар даллан

Аниргүйхэн талаар даллана

Хүрээд ир гэж аав шиг дуудна

Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна

Эх орон

Эх орон

Та үргэлж мөнх....


   Аюулт өвчин цар тахлын эсрэг дэлхий нийт эвлэлдэн тэмцэж байгаа хэдий ч зарим нэг улс орны хүмүүс ойлголтын зөрүүгээс Ази хүмүүсийг үзэн ядах хандлага гаргаж байгаа нь гадаадад байгаа Монголчуудын маань заримд эрсдэл дагуулсаар байгааг энд хэлэх нь зүйтэй боловуу.  Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё. Отгонбаяр болон бусад сайдуудыг эх оронруугаа буцья  гэсэн иргэдийн хүсэлт зовоож байгаа юм.  Яг энэ цаг үед Voice Mongolia 2020.  Эх орон та үргэлж мөнх... 


Эх орон

Эх орон

Та үргэлж мөнх...


Д. Оюу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.181.161.120Уржигдар

Uilsansh dee. Shuugchid medremjtei blaa gej

irgen - 150.129.141.42Уржигдар

цэх зогсоод буудуулсан ч сум үл хүрэн цээжний алсад эх орон бий

irgen - 150.129.141.42Уржигдар

цэх зогсоод буудуулсан ч сум үл хүрэн цээжний алсад эх орон бий