Италид коронавирусийг лабораторийн гаралтай гэдгийг эрс няцаав

     Италийн Эрүүл мэндийн дээд зөвлөл коронавирус лабораторийн гаралтай гэдгийг эрс няцаажээ.

Эрүүл мэндийн яамны тус зөвлөлдөх байгууллагын тэргүүн Франко Локателли тэрхүү таамаглалыг “үнэмшилгүй” хэмээн тодорхойлсон байна. Түүний хэлсэнийг ANSA агентлаг иш татан дурджээ.

    “2019-nCov-ыг лабораторид гаргаж авах боломжгүйг баттай нотлох баримт бидэнд бий. Аливаа ийм таамаглал шинжлэх ухааны үндэслэлгүй юм” гэж мэргэжилтэн итгэл дүүрэн хэлсэн байна.

“Хятадад ТОРС (SARS) вирусийг  туршилтын зорилгоор хувиргаж өөрчилсөн тухай өгүүлсэн “Леонардо” гэдэг нэрд гарсан  нэвтрүүлэг 2015 онд Интернэт болон нийгмийн сүлжээгээр гарсаны дараа коронавирус хиймэл гаралтай байж болох юм гэсэн хувилбар хүмүүсийн тархинд суужээ.

Италийн зарим улс төрч, тухайлбал “Лига” намын удирдагч Маттео Сальвини энэхүү нэвтрүүлгийг Facebook дэх өөрийн хуудсандаа байршуулж байжээ.

Тэрээр Хятадын тал коронавирус болон дэгдэлтийн эхлэлийн тухай бүх зүйлийг одоо хүртэл нэгд нэгэнгүй хэлэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих