Орост автомашин, төмөр замын болон бусад боомтыг маргааш хаана

  Оросын ерөнхий сайд Михаил Мишустин цар тахлаас үүдэн оросын хилээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгасан нь Засгийн газрын сайтад нийтлэгдсэн баримт бичгээс тодорхой байна.

Ингэснээр гуравдугаар сарын 30-наас  автомашин, төмөр замын болон бусад боомтыг хааж байна. Энэ шинэ журам нь дипломатчид, тэдний гэр бүлийнхэн, цэргийн болон засгийн газрын зарлага, дипломатын холбооны зарлага, түүнчлэн Оросоос гарч яваа албан ёсны төлөөлөгчдийн гишүүдэд хамаарахгүй ажээ.

Одоо Оросын бүх бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын горим үйлчилж байгаа юм. Түрүүнд нь ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал долоо хоногийг ажлын бус өдрүүд гэж зарласан билээ. Үүнээс гадна,  тус оронд газар сайгүй олныг хамарсан арга хэмжээг зохиохыг хориглож, худалдаа-цэнгээний болон соёл - чөлөөт цагаа өнгөрүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг хааж байгаа юм.

Б.Атар

Сэтгэгдэл бичих