Д.Сарангэрэл: Xамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ

                                                                                   МЭНДЧИЛГЭЭ

    Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна.

Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх үгтэй, хийсэн ажилтай тодруулбал, үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилтаар угтаж байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм.


Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа. Хүүхдүүдийхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах , цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтанд хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд коронавирусын халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм.

Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч КОВИД-19-г ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна.

Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чин сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.9.46.209Уржигдар

frantsaas bolj yxex shaxsan daa.uuruu medej bgaa biz

зочин - 82.232.177.213Уржигдар

Ард түмнийхээ Эрүүл энхийн манаанд найдвартай зогсож байгаа эмч сувилагч, эмнэлгийн нийт ажилтанууддаа баярын мэнд хүргэж ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе ! Энэ аюулт өвчинийг даван гарахын төлөө байлдааны тэргүүн шугамд найдвартай зогсож байгааг тань монгол түмэн маань бүрэн ойлгож ,хайрлан дэмжиж байгаа шүү.

зочин - 82.232.177.213Уржигдар

Ард түмнийхээ Эрүүл энхийн манаанд найдвартай зогсож байгаа эмч сувилагч, эмнэлгийн нийт ажилтанууддаа баярын мэнд хүргэж ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе ! Энэ аюулт өвчинийг даван гарахын төлөө байлдааны тэргүүн шугамд найдвартай зогсож байгааг тань монгол түмэн маань бүрэн ойлгож ,хайрлан дэмжиж байгаа шүү.

Од - 203.91.115.542020-03-29 12:35:37

ЧИ БАЛАЙ АВГАЙ ЗАЙЛААЧЭЭ ЧАМААС БОЛЖ МОНГОЛ СҮЙРЧ МЭДНЭ ШҮҮ.МЭРГЭЖИЛИЙН БУС ШОУЧИН АВГАЙ АЖЛАА ӨГЧ МЭРГЭЖИЛИЙН САЙД АЖИЛЛАМААР БНА

Зочин - 202.55.188.352020-03-29 12:23:34

Энэ нэг амбицтай чавганцаас болж манай улс тахалд сүйрч магадгүй боллоо.