Эх орондоо ирэх иргэдийг зардлаа урьдчилан шилжүүлж суудлаа баталгаажуулахыг анхааруулав

     БНСУ, Япон улсаас ирэх сарын 2, 3-нд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах байрны зардлаа урьдчилан шилжүүлж суудлаа баталгаажуулахыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулав.


Иргэдийг ирсэн даруйд 21 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах байр, хоолны зардлаа иргэн өөрөө хариуцна. Насанд хүрсэн хүний тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг бол 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Харин 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянгөн төгрөг төлнө.


Дээрх төлбөрийг тусгай нислэгээр ирэх иргэний ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах юм. Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих ёстой аж. Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй бөгөөд зөвхөн банкинд очиж тушаах эсхүл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих