Коронавирусгүй гэж байсан Хойд Солонгос нууцаар тусламж хүсчээ

     Коронавирусийн халдвар авсан хүмүүс бий гэдгийг түрүүнд нь няцааж байсан Хойд Солонгос цар тахалтай тэмцэхэд туслахыг нууцаар хүссэн байна.  БНАСАУ-ын эрүүл мэндийн тогтолцоо нь цар тахлыг эсэргүүцэхэд хэтэрхий хүчин мөхөс гэнэ.

Хойд Солонгосын  эрх баригчид коронавирусийн цар тахалтай тэмцэхийн тулд олон улсын тусламж авахыг нууцаар хүсчээ.  Тэд аль эрт нэгдүгээр сард хилээ хаасан ч, халдвар авсан хүмүүс байгаа эсэхийг огтхон ч мэдээлээгүй юм.

Америкийн “The Hill”  сайт  учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан пүрэв гарагт ийнхүү бичжээ.

“Ухань хотод вирус  дэгдсэн тухай мэдээ нэгдүгээр сард гарсны дараа  Хойд Солонгос хилээ хааж, коронавирусийн батлагдсан ямар ч тохиолдлын тухай тус улсын албаны  хүмүүс мэдээлээгүй юм. Гэвч  тэд сүүлийн хэдэн долоо хоногт хувийн журмаар ярилцахдаа, яаралтай тусламж авахыг хүсч  Олон улсын байгууллагуудад хандсан байна” гэж тус мэдээнд өгүүлжээ. 

Албан ёсны мэдээгээр, БНАСАУ-д коронавирусийн халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй байна. Гэвч  Хятадтай хил залгадаг, шинжилгээний хангалттай тооны хэрэгсэл байхгүй, улс төрийн дэглэмийн онцлог байдалтай энэ орныг анхааран үзсэн шинжээчид энэ орны эрх баригчдын мэдэгдэлд итгэлгүй хандаж байгаа ажээ.

Тэд нэгдүгээр сард гаднаас БНАСАУ-д ирсэн 590 хүнд COVID-19-ийн шинжилгээ хийж, бүх шинжилгээ зүгээр гарсан хэмээн нотлосоор  байна. 

Дээрх сайт эх сурвалжийн хэлснийг иш татахдаа, Засгийн газарт COVID-19-ийн шинжилгээний тодорхой тооны хэрэгсэл бий, үүнийг хэрхэн хэрэглэхийг  тэд  мэддэг ч, тийм хангалттай тоотой биш учир, БНАСАУ-ын эрх баригчид олон улсын  байгууллагуудаас тусламж  хүсч байна гэж бичжээ.

ДЭМБ, Улаан загалмайн байгууллага, НҮБ-ын хүүхдийн сан, “Хил хязгааргүй эмч нар” гэх байгууллагууд болон Орос, Хятад улс Хойд Солонгост дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа ажээ.

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.181.161.112Уржигдар

Irged ni obchilsnoo nuugaad balarch bgaa bhaa

Зочин - 202.55.188.392020-03-28 15:35:03

Пуужингийн туршилтаар нь барьцаал, муу хогийн новшнуудыг.