БНСУ- руу буцах хүсэлт гаргасан 300 гаруй оюутан тусгай үүргийн онгоцоор явна

      БНСУ-д сурдаг виз сунгалт болон тэтгэлгийн хугацаа дуусах гэх мэт асуудал тулгарсан 300 гаруй оюутан тус улс руу явах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргасан талаар бид мэдээлж байсан.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга, Генерал Т.Бадрал “Хүсэлт гаргасан иргэд тусгай үүргийн онгоцоор явах бөгөөд буцаж эх орондоо ирнэ гэх санал гаргавал хүлээн авах боломжгүй” хэмээн анхааруулсан. Тэгвэл БНСУ өөрийн оронд ирж буй иргэдэд зориулж дараах анхааруулгыг гаргажээ.

БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлага тавина.

Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google store, App store-с татан авах) шаардлагатай байна.

БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа (тухай өдрийн 00:00 цаг хүртэл) биеийн байдлаа ажиглан, COVID-19 халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг апликейшний Yes/No хэсэгт заавал тэмдэглэж оруулна.

Хяналтын хэсгийг бөглөөгүй тохиолдолд “Call Center”-ээс утсаар таны мэдээллийг авах бөгөөд холбоо барих боломжгүй тохиолдолд байршил тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг анхаарна уу.

Хэрэв биеийн халуун 37.5-аас дээш, ханиалгах, хоолой өвдөх, амьсгал давчдах шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд “Self-diagnosis” апликейшнд заавал мэдээллээ оруулж 1339 тусгай дугаар руу залгах эсвэл өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төв, урьдчилан хянан тандах бүсэд хандах хэрэгтэй гэжээ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 59.153.115.722020-03-28 17:33:25

ирнэ л гэх юм, буцана л гэх юм