Д.Нямхүү: Истанбулын онгоцоор ирсэн дахин нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 ИЛЭРЛЭЭ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Италид нэг хоногт хамгийн олон буюу 914 хүн нас барлаа. Италид эрүүл мэндийн ажилтнуудыг 8.4 хувь, Испанид 15 хувь нь халдвар авч байна. БНХАУ-д сүүлийн өдрүүдэд шинэ халдварын дийлэнх нь гадаадаас зөөвөрлөгдөн ирж буй тул өнөөдрөөс хилээ хааж байна.


ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Ковид 19 халдварын тархалт өнөөдрийн байдлаар 512701 тохиолдол, 239495 нас баралт шинээр мэдээлэгдсэн байна. 50 гаруй улсын эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийсэнд манай улс оролцсон. Хурлын үеэр БНХАУ, БНСУ зэрэг улсууд дэгдэлтийн үед авсан үр дүнтэй арга хэмжээнүүдээсээ хуваалцсан. Хувийн хамгаалах хэрэгслүүдийн хувьд улс орон бүрт хүндээр тусаж байна. Цаххим сургалтын санд ковид-19 халдвартын эмчилгээг хийх, тусгаарлах арга хэмжээний тухай шинэ сургалт орсон.

Хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд тус халдварыг авах эрсдэл нэмэгдэж байна. Итали улсад 4800 гаруй нас баралт бүртгэгдсэн байнэ. Мадрид хотод цогцос хадгалах байр сав хангалтгүйгээс шүүхийн шинжилгээний төвийг зохицуулалт хийж байна.

БНХАУ-ын халдварын тохиолдлын ихэнх хувь нь гадаадын иргэдээс зөөвөрлөгдөн ирж буй тул энэ Бямба гарагаас гадаадаас жуулчид болон иргэдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Эрүүл мэндийн яамын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Өнөөдрийн байдлаар 2330 иргэн тусгаарлах байранд эмчлүүлж байна. Өчигдрийн байдлаар 320 эмч мэргэжилтнүүд 1603 тусламж үйлчилгээг үзүүлсэн. дийлэнх нь төрөлт болон хүүхэд, архи осол гэмтэлтэй дуудлага байсан. Гал тэргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Халуун үзэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эмнэлэгт халуун бууруулах болон өвчин намдаах эмийг эмнэлэгт эргэлтээр оруулахгүй байгаа. 52275 эмч мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Орон нутагт буй оюутнууд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахыг хүссэн тул ирэх даваа гаригаас харьяалагдах эмнэлгүүдэд ажиллана. Өчигдөр уламжлалт анагаахын чиглэлээр бусад улс орны эмч нартай цахим сургалтыг явуулсан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Токио- Улаанбаатарын онгоцоор ирсэн нийт 206 хүнийг шинжилгээг хийсэн. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг шинжилж дуусгасан. Станбулаас ирсэн нэг хүнд коронавирусийн халдвар илэрч батлагдсан тоо 12 боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 201 улсад халдвар бүртгэгдсэн байна.

АНУ, Испани, Италид онцгой тархалттай байна. Өчигдөр ДЭМБ, 50 гаруй орон оролцсон цахим хурал боллоо. Цахим хурлаар БНХАУ, БНСУ, Сингапур, Япон улсууд коронавирусийн эсрэг авсан арга хэмжээгээ хуваалцсан. Хөнгөн өвчтөн 14 хоногоос дээш хүнд өвчтөн 6-7 долоо хоног эмчлэгдэж байгаа юм байна.

ДЭМБ-аас 12-16 сарын дараа коронавирусийн эсрэг вакцин гарах боломжтойг мэдээлсэн.

ДЭМБ-ын захирал G20-ын уулзалтад орон “Нийтээрээ тэмцье нэгдье, зогсооё” гэдэг уриалгыг гаргасан” гэв.

ОХУ, Буриадад өвчилсөн иргэдийнхээ нэр, овгийг зарлаж байгаа. 14 хоногийн дараа өвчтөнүүдэд шинж тэмдэг гарсан тохиолдлууд нэлээд олон байна. Бид тусгаарлах хугацааг 21 хоног болгосон нь зүйтэй арга гэдгийг өчигдрийн хурлаас ойлгосон.

Сэтгэгдэл бичих