COVID-19 цар тахал зун буурна гэдэг нь худал мэдээлэл

Цаг уурын нөхцөл коронавирусийн COVID-19  халдварын тархалтад нөлөөлдөг гэдэг нь худал. Италийн “il Giornale” сонинд ингэж бичжээ.

SARS-CoV-2 коронавирусээс эхтэй COVID-19 халдварт  өвчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадад гарч, харин гуравдугаар сард ДЭМБ үүнийг цар тахал хэмээн зарласан билээ. Италийн гурван их сургуулийн (Ромын III их сургууль, Кьети-Пескарын их сургууль болон Миланы Бикоккийн их сургууль) эрдэмтэд саяхан хамтарсан судалгаа явуулснаар Хятадын Ухань хот, Италийн Венето, Ломбарди бүс нутгийн цаг уур болон коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо нь хоорондоо харилцан холбоотойг илрүүлж чадаагүй  байна.

Вирус судлагч Роберто Буриони “il Giornale” сонины сурвалжлагчид ингэж мэдэгджээ. Амьсгалын замын өвчнүүд дулаан болохоор бага  халдварладаг боловч  COVID-19 цар тахал зун буурна гэдгийг худал хэмээн хэлсэн байна. Тэр хэд хэдэн орны эрх баригчдын авсан хязгаарлалтын арга хэмжээг  л коронавирусийн халдвар тархахтай тэмцэх цорын ганц үр дүнтэй арга хэмжээ гэж мэдэгджээ.

Б.Атар         

Сэтгэгдэл бичих