СХД-т байшингийн дээвэр шатаж, 56 настай эрэгтэй угаартаж нас баржээ

“Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын 70 орчим хувийг объектын гал түймэр, шар усны дуудлага эзэлж байна. Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд байшингийн дээвэр шатаж, 56 настай эрэгтэй гал түймрийн улмаас угаартаж нас барсан” болохыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Мөн тэрбээр “Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд зуслан руу гарах нь ихэссэн. Хашаа болон ойр орчмын газраа цэвэрлэх нэрийдлээр шар өвсийг шатаахдаа гал алдах тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймд иргэд олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

                                                                                                

Сэтгэгдэл бичих