Вирусийн халдвар авсан эрэгтэй эрчимт эмчилгээний тасгаас сэрэмжлүүлэг өгөв

Английн Бакингемшир гүнлэгийн Марлоу хотын  шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан оршин суугч эр  эрчимт эмчилгээний тасгаас сэрэмжлүүлэг өгсөн байна. Түүний хэлсэн үгнээс “Дейли мэйл” сонин иш татан нийтлэжээ.

Гуравдугаар сарын 1-нээс 39 настай Мэтт Доккрэй хөлбөмбөгийн тэмцээн үзэж суухдаа ханиалгаж эхлэсэн байна. “Гурван долоо хоног ханиалгасны эцэст  дагжин чичирч,  их халуурч, толгой өвдөх болсон.  Миний бие өдрөөс өдөрт муудаад байсан ч, би өөрийгөө баатар юм шигээр бодож, гэр бүлийнхнийхээ өгсөн аливаа зөвлөгөөг тоодоггүй байж билээ” хэмээн тэр ярьжээ.

Эмч нар намайг Хятадад очсон уу гэж асуусан, би үгүй гэсэн.  Намайг улирлын шинжтэй амьсгалын замын вирусийн халдвар авч хэмээн эмч нар үзэж, ямартай ч антибиотик бичиж өгсөн юм. Гэвч эмчилгээ нэмэр болоогүй байна. Тэгээд сүүлд нь түүний эхнэр  түргэн дуудаж, тэд түүнийг коронавирусийн халдвар авсан гэдгийг тогтоожээ.

“Одоо би эрчимт эмчилгээний тасагт  байгаа. Тун саяхан болтол миний талаар тун таагүй зүйл ярьдаг байсан. Миний уушиг ажиллахаа больж. Эмч нар намайг аппаратанд залгахаар бэлтгэсэн юм. Гэвч би өөрөө амьсгалж, эдгэрэхийн тулд боломжтой бүхнийг хийхээр шийдсэн. Гурван өдрийн дараа биеийн байдал тогтворжсон. Гэхдээ энэ нь миний бие бүр сайн болсон гэсэн хэрэг биш.  Зүгээр л дордохоо больсон хэрэг” гэж Доккрэй дурджээ.

Британи эр эрчимт эмчилгээ хийлгэж байхдаа,  коронавирусийн халдвар аюултай болохыг хүмүүст анхааруулсан байна. “Өөрийгөө  өвчин тусах эрсдэлтэй хэмээн үзэж буй бүх хүнд би хандаж хэлье. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх зөвлөгөөг үл тоож буй хүмүүст  би сануулъя. Битгий тэнэглээрэй. Бие дээрдэхгүй нь хэмээн цөхрөхдөө би эхнэр, хүүхэддээ зориулж видео бичлэг хийсэн юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Төгсгөлд нь Доккрэй дэлгүүр хоршооноос элдэв бүтээгдэхүүн авч, нөөцлөхөө  больж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахихаа эс  мартаж, төрөл төрөгсөд болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг бусдад  уриалсан байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 192.82.78.1032020-03-27 23:51:22

Сөнөж байгаа ертөнцийн эргүү.

Аниа - 39.115.114.992020-03-26 19:07:49

Тусгай хүмүүс өвчин тусаагүй

Naraa - 182.160.39.262020-03-26 13:22:26

Nirgesen hoino hashgirch dee zailuul