Дөрөвдүгээр сарын 2,3-ны өдөр 750 орчим монгол иргэнийг эх оронд нь авчирна

ОБЕГ-ын дарга П.Бадрал "Монгол Улсын 4805 иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлжээ. 200 орчим солонгос иргэн нутаг буцна.  Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван нислэгээр гадаад улсаас иргэдээ авахаар боллоо. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08:00 цагт БНСУ, дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01:00 цагт Токио, дөрөвдүгээр сарын 4-ны өглөө буцаад Сөүл рүү нислэг хийнэ. Тусгай үүргийн нислэгээр 750 орчим монгол иргэн ирнэ. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана" гэсэн мэдээллийг өглөө.

Өнгөрсөн хугацаанд таван удаа тусгай үүргийн нислэг хийлээ. Нийтдээ 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргасан байна. Олон улсын хэмжээнд 100 гаруй улс иргэдээ бусад улс орноос татаж авч байна.

Австрали улсын ЗГ-ын хүсэлтээр өнөөдөр тус улсын зургаан иргэнийг эх орон руу нь явуулах ажлыг зохион байгууллаа. Мөн БНСУ-аас хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Монгол Улсаас 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байгаа  аж.

Австрали улсын ЗГ-ын хүсэлтээр өнөөдөр тус улсын зургаан иргэнийг эх орон руу нь явуулах ажлыг зохион байгууллаа. Мөн БНСУ-аас хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Монгол Улсаас 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байгаа            

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.9.40.648 цагийн өмнө

Одоо нислэг хиимээргүй байна.Байгаа байгаа газраа байж байгаад хувь төөргөө харсан дээр шүү.Амьд явах амьдралын замын саад бэрхшээд адал явдал л биздээ.Робинзон Крузо 28!жил эзэнгүй арал дээр байж болсон юм. Орчин цагиин соёл иргэншилтэй улс оронд түмнии дунд байж маяглачих юмаа