Нобелийн шагналтан коронавирусийн цар тахал удахгүй зогсоно гэж мэдэгджээ

     Нобелийн химийн шагналтан Майкл Левитт коронавирусийн цар тахал удахгүй зогсоно хэмээн таамаглаж байна. Тэрээр нэгдүгээр сард Хятадын нөхцөл байдлын өрнөлтийн загварыг гаргаж байжээ.

Майкл Левитт тайлангаа хоёрдугаар сарын эхээр тараасан байна. Хятадад өвчний тархалт оргил цэгтээ хүрч, үхлийн тоо нэмэгдэх хурдац долоо хоногийн хугацаанд саарна гэж тэрхүү тайландаа дурджээ.

       Хятадад коронавирусийн батлагдсан тохиолдлын нийт тоо 80 мянга орчим, нас барагсад 3250 орчим  байх болно гэж Левитт таамагласан байна.

Гуравдугаар сарын 23-ны орой  гэхэд 81 мянган хүн өвчилж, 3200 хүн нас барсан тухай мэдээлж байсан юм.  Сүүлийн нэг хоногт халдвар авсан 39 тохиолдол илэрсэн нь бүгдээрээ өөр орнуудаас ирсэн хүмүүс байжээ.

Левитт АНУ болон бусад оронд ч байдал мөн ийм байх болно хэмээн таамаглаж байна. Айдас сандралыг хянах нь  одоо хамгийн гол гэж тэр үзэж байна. Олон сар, жил  нийгмийн донсолгооон  болж, олон сая хүн нас барна гэсэн эпидемологчдын аймшигтай таамаглалыг  одоогийн  баримт мэдээ няцааж байна гэж Левитт тэмдэглэжээ.

Ийм таамаглал үнэний хувьтай гэж Оросын Вавиловын нэрэмжит ерөнхий генетикийн хүрээлэнгийн эсийн технологийн лабораторийн эрхлэгч Сергей Кисилев үзэж байна. Вирус суларч, клиникийн шинж тэмдэг илрэх нь багасана. Харин  вирус  нь тахал, булчин задрах тахал  шиг алга болчихгүй, гэхдээ бас ийм олон хүнийг хиаруулахгүй гэж тэр хэлжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 24.9.102.2102020-03-27 11:11:23

ashgui dee,ingej aidastai amidrahiin bol udahgui galzuurah ni

zochin - 24.16.131.182020-03-27 11:05:49

saihan sonsogdoj baina!

Зочин - 64.119.18.132020-03-26 21:57:50

Болтугай

zochin - 139.5.216.675 цагийн өмнө

virus anh garj irsen shigee hvchtei bgaad bhgui ni tdorhoi mutatslagdah yabtsdaa hvch ni sulrah bh l 4 sariin dund ghed humigdaad sariin svvl rvv delhii ayulgui bloh mgdlal undur l du