Америк тивийн бүх оронд халдвар тархаж, дэлхийн 21 мянган хүн COVID-19-өөр амиа алдав

Коронавирусийн улмаас дэлхий даяар нэг өдөрт 2286 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 21'180 боллоо. Испани улсад дахин 656 хүн нас барж, нийт 3647 нас баралт бүртгэгдсэнээр Хятадыг даваад байна.

Дэлхийд нэг өдөрт халдварын 45'582 шинэ тохиолдол бүртгэгдсэний 10 мянга нь АНУ-д байв. Нийт 468'156 хүнд халдвар илэрч 113'812 хүн эдгээд байна.

Нэг өдөрт хамгийн олон хүн халдвар авсан улс            

АНУ - 10796            

Испани - 7457

Итали - 5210

Герман - 4332

Франц - 2929

Иран - 2206

Их Британи - 1452

Швейцар - 1020

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улс

Итали - 683

Испани - 656

Франц - 231

АНУ - 151

Иран - 143

Нидерланд - 80

Бельги - 56

Шинээр Сент Киттс ба Невис улсад халдварын анхны тохиолдол илэрснээр Америк тивд халдвар аваагүй тусгаар улс үлдсэнгүй.

Сэтгэгдэл бичих