Замын-Үүдийн авто замын боомтоор 34 иргэнийг авчирлаа

Шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотой улсын хилийг хаасан хэдий ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг  Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авлаа.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллажээ. 

Энэхүү хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих