“Урт цагаан”-ы түрээслэгчид жагсаж байна

“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагсаж байна.

Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Энэ талаарх мэдээллийг “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын цахим хуудсаар лайв хийн мэдээллийг дамжуулсан юм.

Ашиглалтын шаардлага хангахгүй Урт цагааны үйл ажиллагааг зогсоох болно хэмээн Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас мэдээлж байсан. Энэ барилгыг 30 иргэн, ААН нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч 200 гаруй иргэн, ААН-д түрээсэлдэг. 

Тус барилга нь анх 1958 онд Хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж “Үйлчилгээний артель” нэртэйгээр ашиглалтад орж байсан. Монгол Улсын Их Хурлын 1999 оны “Аймаг, Нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжсэн бөгөөд 2000 оны НИТХ-ын 09 дугаар тогтоол, НЗД-ын 194 дүгээр захирамжийн дагуу “Худалдааны гудамж-2005” төсөл хэрэгжиж, 2003 онд Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 117/232 дугаар тушаал, захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төвийг Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж байжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

W - 150.129.142.5419 цагийн өмнө

Mash hurdan nuraa, buur ali deer nuraah baisan yum. Naad malnuudaa achij avaachaad hori. Shine barilga barih heregtei

Зочин - 122.201.24.3520 цагийн өмнө

Эрхэм урт цагааны түрээслэгчид ээ!!! Та нарт ингэж жагсаад шаардаад байх хүн чанар байгаа гэжүү? Та нар хэдийгээр түрээсэлж ажилладаг ч гэсэн өөрийнхөө ажлын байр гэж бодоод, үйлчлүүлэгчидээ хүндэтгээд тэр байраа ая тухтай цэвэр цэмцгэр байлгаж чадсан билүү. Хааяа нэг ороход нүд халтирмаар замбараагүй заваан, нурчихсан тийм байдалтай л байдаг байсан шүү дээ. Та нар огтхон ч өөриймсөг сэтгэлээр ханддаггүй байсан нь үнэн шүү дээ. Наад барилга чинь та нарын юм биш шүү дээ. Эзэнд нь хэл амгүй өгөх хэрэгтэй.

мийгаа - 66.181.161.19Өчигдөр

Юу ч хийлгүй мөнгө олж суудаг 30 товарищуудад үхлийн цохилт болж дээ.Зүгээр л өвгөнтийн хөндийн үлдэгдэл болсон газар.

Зочин - 66.181.161.102Өчигдөр

Давхар түрээслэж ашиг олдог гаруудад л хохиролтой байх. Түүхэн барилга биш л дээ. Жуулчдын сонирхлыг татдаг хүний гараар бүтээгдсэн барилга байгууламжийг л түүхэн гэнэ. Хорио цээрийн дэглэм зөрчсөн тул зохих шийтгэлийг нь өг.

- 202.9.40.64Өчигдөр

Жуулчины гудамж гэж ямар стандарт байдаг юм.солиорох юмаа олж ядах юм

зочин - 202.9.40.64Өчигдөр

Газар нь хэрэгтэй болждээ 1958 оны барилга тэгээд энэнээсөндөр насжилттай барилга алга уу .сүүлиин үеийн гэнэт баяжигчид хоосон толгойтой. Амихандаа хотын төвд гэж авчбайгаан байхдаа .Юм баримаар бол шавааралдаж шамбаарсан газар бус зайтай нь дээр шиг

ган - 124.158.93.7Өчигдөр

Нурааж шинэчлэх нь зөв шүү. Дэмжиж байна.