Олимп хойшилчихлоо, одоо сонгуулиа хойшлуулчихвал яасын?

   Токио хотын захирагч Юрико Койкэ ирэх долоодугаар сарын 24-нд нээх байсан олимпын тоглолтыг хойшлуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын дэгдэлтээс болоод олимпыг хойшлуулах тухай таамаг яриа эртнээс гарч байсан юм. Үзэгчгүй сумо барилдуулж болоод байгаа япончууд үзэгчгүй олимп зохион байгуулахыг санаархаж зүрхэлсэнгүй. Энэ нь угаасаа аль ч талаасаа бүтэхгүй зүйл.

Үнэндээ Канад, Австрали зэрэг улсуудаас эхлээд тамирчдаа Токиод илгээхгүй гэж мэдэгдэж эхэлсэн нь бодит шалтгаан болж эхэлсэн. Ямартай ч ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар утсаар харилцан тохиролцоонд хүрч, Токиогийн олимпыг нэг жил орчим хугацаагаар хойшлуулахаар боллоо.

      Олимп хойшилчихлоо. Одоо харин бид яах ёстой вэ?

      Ерөөсөө сонгуулиа хойшлуулая.

     Малийтал инээсэн, марзан, ухаантай, зальтай, ичгүүр сонжуургүй, эрээ цээрээ алдсан, эргүү галзуу хүмүүсийн үнэн дүр төрхийг харж таньж чадахгүй "маск"- тай сонгууль явуулж байснаас бага ч болов хугацаагаар хойшлуулсан нь дээр. Эрх баригчдын үнэн дүр төрх ч бас энэ маскны цаана нуугдсаар мартагнаад үлдэнэ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнээр маскны цаана ЖДҮ, 60 тэрбум, концесс, хүчин, хүн амины хэргийн хамсаатнууд нуугдаж сонгогчдыг төөрүүлж, мартагнуулж орхино. Хуучин гэмт хэрэгтнүүдээ сонгохгүй гээд шинээр галзуучуудыг сонгомооргүй л байна. Тэднийг шар хаданд оношлуулж чаддаггүй юмаа гэхэд царай зүс, үг үйлдэл, үнэн дүр төрхөөр нь гүйцэд таниж, сайтар цэнгэн хөгжилдсөний дараа саналаа өгөх хэрэгтэй шүү дээ. Коронадуулсан "масктай сонгууль" сонгогч маньд биш сонгогдох тэдэнд ашигтай болчихоод байна л даа. Эрх баригчдад бол бүр ч илүү ашигтай байж мэднэ.

    Сонгуулиа хойшлуулаад энэ хэдийгээ хэдэн сараар сунгаад ажиллуулчихвал харин тэнгэрийн замууд тавиад, тэнгэрийн гудамж талбай тохижуулаад агаардаад алга болдог юм боловуу яадаг юм бол?

Д.Оюу

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.179.25.1512020-03-25 10:23:10

teneguud

shuud helchihiy - 202.179.25.1512020-03-25 08:36:31

Songuuli hoishluulj bolohgui

ыөа - 202.179.24.282020-03-25 08:19:55

яасын ингэж бичдэг болсон юм уу

Зочин - 202.55.188.402020-03-25 07:58:43

Тэгэж ярихгүй. Архаг авилгачдаас салах боломжтой хугацааг хойшлуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Гэрээ шатаагаад ч хамаагүй тэдгээр паразитуудаас салцгаая. Ковид дэглэм шиг авилгачдаас зай барих дэглэм батлах юмсан. 1. 2 ба түүнээс дээш удаа сонгогдсон нэр дэвшигчийг ямар ч тохиолдолд сонгож болохгүй. 2. 60 Тэрбум, газрын наймаа, ждү, хзх, банк санхүү, казино, тѳмѳр зам, хүчин, садар самуун, дипломат албаны хэрэг, шахаа гэх мэт тѳрийн албаны хүрээнд гэмт хэрэгт яллагдсан ба холбогдсон түүнчлэн хамаарал бүхий этгээдийг дахин бүү сонго. Бас жагсаалт гаргаж түүнд нэр орсон хүмүүсийг тэвчих хэрэгтэй. Жишээ нь нэгэнт тодорхой болсон гэмт этгээдэд: Ц.Нямдорж, Занданшатар, Ч.Улаан, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Чойжилсүрэн, Содбаатар, Бат-Эрдэнэ.Б, Ундармаа, Билэгт, Сарангэрэл, Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Дамба-Очир, Мурат, Батзандан, Эрдэнэ, Л.Болд, Тэмүлэн, Учрал, Оюундарь, Солтан, Наранхүү, Аюурсайхан, Батболд, Батзориг, Даваасүрэн, Гарамжав, С.Жавхлан, Мѳнхбат, Мѳнх-Оргил, Номтойбаяр, Раднаасэд, Сумъяабазар, Сүхбат, Тогтохсүрэн, Тэрбишдагва, Ж.Энхбаяр, М.Энхболд, Хаянхярваа, Ж.Энхбаяр нарын хүмүүсийг аль ч тохиолдолд огт гаргаж болохгүй. Эдгээр нь гэмт хэрэгт ямар нэг хэмжээгээр оролцсон, гавьяа гэхээс илүүтэй гай нь дэндсэн, улс оронд хорлол нь их, адаглаад ямар ч нѳлѳѳ ашиг гэх юмгүй амьтас, хүний шаарнуудын цуглуулга, новш ноохой шиг амитад бѳгѳѳд энэ нь иргэдэд лавтай ил болсон зүйл юм. Ер нь тоочоод байхад энэ танхимаас үлдэх амьтан бараг үгүй ба эмэгтэйгээс Оюунхорол, Ундраа, Нарантуяа, эрэгтэйгээс Хүрэлбаатар, Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нарын хүмүүс л арай нааштай байж болох юм.

dorjoo - 150.129.141.422020-03-25 07:49:13

Ter online songuuli bol bur butehgui shuu

Songogch - 66.181.161.1032020-03-25 07:46:17

Unendee ene songuulid ali namiig ni songohoo medehgui bnoo

Songogch - 66.181.161.1032020-03-25 07:46:17

Unendee ene songuulid ali namiig ni songohoo medehgui bnoo

Hoishluulahgyi - 202.70.34.702020-03-25 07:40:12

Songuulia masktai ugch bolno. Yamar sport bish. Bolno.