ОХУ-аас Монголын 2000 иргэн нутаг буцахаар бэлтгэл ажлаа хангаж байна

ОХУ-д ашиглаж буй оношлуурын мэдрэг чанар нь нэг мл литрт 105 плазмид байгаа тохиолдолд өвчнийг оношлох чадвартай бөгөөд вирус хангалттай түвшинд агуулагдаагүй бол илрүүлж чадахгүй байна.

Хорио цээрийн алба “Covid-19” вирусийн тархалтаас сэргийлэх үндсэн арга нь тусгаарлах горим хэмээн үзсэн тул өвчний халдвар бүртгэгдсэн улс орноос ирж буй хүн бүрийг 14 хоногийн хугацаанд заавал тусгаарлах үүргийг орон нутгийн удирдлагад өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 27-ноос жоргүй олгох эмийг онлайнаар худалдаалах шийдвэр гаргав. Тус улсын хэмжээнд 36 мянган хүн хөл хорионд байгаа бөгөөд дэглэм зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар болоод байна. Гэсэн хэдий ч Англи, Австрали улсаар аялах үедээ халдвар авсан иргэнтэй 03 дугаар сарын 16-ны өдөр хамт ниссэн 50 зорчигчийг өнөө хүртэл тогтоож чадаагүй байна. Фитнес, бассейн, үзвэрийн газруудыг түр хугацаагаар хаах, Москва болон бусад улсын нийслэл хооронд хийгдэх тогтмол нислэг, гадаадын иргэдийг нутаг буцаах, өөрийн иргэдийг авч ирэх тусгай үүргийн нислэгээс бусад нислэгийг зогсоохоор болов.

ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин тус улс 6 төрлийн вакцин бүтээж байгаа бөгөөд ойрын хугацаанд туршилт дуусна гэж мэдэгдэв. Мөн тус улсын мэргэжилтнүүд 04 дүгээр сарын дундуур халдварын тархалт намжина гэж үзэж байгаа аж. ОХУ-д вирусийн тархалтын улмаас 3 сая орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч дампуурч, 8,6 сая хүн ажилгүй болох төлөвтэй байна.

ОХУ-ын Боловсролын яам их, дээд сургуулийн хичээлийг зайнаас явуулах тухай шийдвэр гаргасантай холбоотойгоор тус улсад сурдаг Монгол Улсын 2000 гаруй иргэн нутаг буцахаар бэлтгэж байна.

ЭХ СУРВАЛЖ- ТЕГ       

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.362020-03-24 11:11:44

Энэ л дэмий дээ. Тэнд тусгаарлаад, хангалтыг нь нѳѳц хѳрѳнгѳѳс гаргуулах нь зүйтэй.