Дэлхийн алдарт 12 музейгээр ГЭРЭЭСЭЭ зочлоорой

Гэрийн хорионд орсон та Нетфликс, интернет хоёроор л уйдаагаа гаргаж сууна уу. Соёл урлагийн цангаагаа тайлж, мэдлэгээ зузаатгах гоё арга зааж өгье. Google Arts & Culture нь дэлхийн 500 гаруй музей, галлерэйн үзмэрүүдийг нэг дорж цуглуулж, цахимаар үзэх боломжтой болгожээ. Үүнд Лондон дахь Бритиш музей, Амстердам дахь Ван Гогын музей, Нью Йорк дахь Гүггенхаймын музей зэрэг алдартай музейнууд хүртэл багтжээ.

Буйдан дээрээ тухлангаа дэлхийн урлаг, түүх, шинжлэх ухааны ертөнцөөр аялахад бэлэн үү.

Лондон дахь Бритиш музей


Лондон хотын төвд байрлах уг алдарт музейд Хоёрдугаар Элизабет хатан хааны гэж алдаршсан the Great Court буюу үгчилбэл их танхим хэмээх архитектурын өвөрмөц шийдэл бүхий шилэн дээвэртэй танхим, Rosetta Stone буюу эртний Египтчүүдийн дүрс бичигтэй чулуу мөн Египтийн муми буюу занданшуулсан шарил зэрэг олон гайхалтай үзмэр бий. 

Нью Йорк дахь Гүггенхаймын музей


Гүүглийн тусламжтайгаар тус музейн алдарт цагираган хэлбэрт шатыг гэрээсээ гаралгүйгээр үзнэ гэдэг гайхалтай биш гэж үү. Мөн импрессионист, пост-импрессионист болон орчин үеийн чиглэлийн уран бүтээлүүдээс сонирхох боломжтой. 

 Вашингтон Д.С дахь Соёл урлагын музей

Америкийн уг алдарт музей нь цахим үзэгчдэд зориулан хоёр үзэсгэлэнг дэлгэжээ. Эхнийх нь 1740-өөс 1895 он хүртэлх АНУ-гийн хувцас загварын түүхийг өгүүлсэн зургуудаас бүрдэх бол удаах нь Голландын барокко хэв маягийн (сүрлэг, хөдөлгөөн ихтэй, нарийвчлалтай, сэтгэл хөдлөл илэрхийлсэн зургууд) зураач Иоханнес Вермирийн уран бүтээлүүдээс тавигджээ. 

 

Парис дахь Мюсей д`Охсэе (Musée d’Orsay)

1848-аас 1914 онуудад амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан Францын гоц авъяастнуудын олон гайхалтай бүтээлийг энэ музейнээс л үзэж болно. Жишээ дурдахад Моне, Сезан, Гоген гэх мэт...ойлгомжтой биз дээ. 

 Сөүл дэхь Орчин үеийн урлагийн музей 

Өмнөд Солонгосын уг алдарт музейг мөн л хүссэн газраасаа үзэх боломжтой болжээ. Зургаан давхар барилга бүхий уг музей нь Солонгосчуудын орчин үеийн урлагаар таныг аялуулах болно. 

 Берлин дахь Пергамон музей

Герман улсын хамгийн том музейн нэг болох Пергамонд үзэж харах зүйлс тоймгүй их бий. Эртний эд өлгийн зүйлсээс авахуулаад Вавилон хотын дотогш нэвтрэх найм дахь хаалга болох луу, үхрийн зурган чимэглэлтэй Иштар дааман хаалга (Ishtar Gate of Babylon), Христийн он тооллын өмнөх 2-р зуунд баригдсан Pergamon Altar хэмээх дурсгалт хөшөөн байгууламж гэх мэт үзвэрүүдийг нь заавал сонирхоорой.

 Амстердам дахь Рижксмусейм музей

17-р зуунд Голланд улс худалдаа, шинжлэх ухаан, цэрэг арми, урлаг соёлоороо дэлхийд хамгийн их алдаршиж байсан гэдэг. Энэ үеийг түүхэнд Голландчуудын алтан үе гэж тэмдэглэдэг юм билээ. Амстердам хот дахь Рижксмусейм музейд тухайн үеийн гол төлөөлөл болох Вермер, Рембрэнд нарын бүтээлүүдээс авахуулаад олон сонирхолтой үзмэрүүд хадгалагддаг аж. 

 Амстердам дахь Ван Гогийн Музей

Хэрэв та энэхүү эмгэнэлт тавилантай, авъяаслаг зураачын шүтэн бишрэгч бол уран бүтээлийг нь хамгийн ойроос үзэх боломжийг бүү алдаарай. Уг музейд Винсент Ван Гогын 200 гаруй уран зураг, 500 орчим гар зургууд, 750 гаруй захидал хадгалагддаг гэнэ лээ. 


Лос Анжелес дахь Ж.Паул Геттигийн музей

8-р зууны эхэн үеийн Европын урлагийн бүтээлүүдийг Калифорни муж дахь уг урлагийн музейгээс олж болно. Цахим аялал хийж тэрхүү агуу их уран зураг, баримал, гар бичмэл, гэрэл зургийн цуглуулгийг сонирхоорой. 

 Флоренс дахь Уффизи галлерей (Uffizi Gallery)

Итали улсын Флоренс хотоос гаралтай алдарт де'Медичи (de'Medicis)-ийн гэр бүлийн урлагийн цуглуулга энэхүү галлерейд хадгалагддаг. Жиоржио Васари 1560 онд галлерейн барилгыг 

Косимо I де'Медичид зориулан бүтээжээ. Өдгөө энэ галлерейд цахим аяллын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрээс нэвтрэх боломжтой болжээ. 

 Сан Паулогийн урлагийн музей

MASP бол ашгийн бус бөгөөд Бразил дахь анхны орчин үеийн урлагийн музей юм. Үзмэрүүдийг шилэн хоргонд байрлуулсан тул тухайн бүтээл яг л агаарт тогтсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэхүү гайхмаар дүрслэлийг та өөрийн нүдээр үзэж сонирхоорой. 

 Мехико хотын антрапологийн музей

1964 онд баригдсан уг музейд Испанийн эзлэн түрэмгиймлэлийн өмнөх Мексик улсын археологи, түүхийн холбогдолтой олдворууд хадгалаастай байдаг. Нийт 23 үзмэрийн танхимтай бөгөөд заримд нь Маяачуудын соёл иргэншлийн үеийн зүйлс хүртэл бий. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Лувсан - 66.181.190.1422020-03-25 13:53:42

Парис хотын дундуур урсдаг Сейн мөрний эрэг дээр орших Кэ д'Орсей-н музей өмнө нь галт тэрэгний буудал байсан юм. 90-ээд онд музей болгон шинэчилж, сэргээх ажил хийсэн юм.