"МАСК"-ТАЙ СОНГУУЛИЙН ДАРАА МАН, МАХН-ЫН АЛЬ АЛЬ НЬ БАЙР ӨГӨХ ЮМУУ?

      УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн тов ирэх зургадугаар сарын 24-нд хэмээгдэн итгэл үнэмшил муутайхан л сонсогдож байна. Учир нь дэлхий нийтээрээ шахуу коронавирусийн аюултай эрслэн тэмцэж байгааг хүн бүр нэгэнт мэднэ. Гэвч бараг сүүлийн 30-аад жил эх орныхоо хөгжлийн төлөө тэмцэж "маск"-тай шахуу явж ирсэн манай улс төрчдийн үнэн нүүр царайг харах угаасаа амаргүй болохоор яаж ийгээд сонгуулиа хийчихнэ. Харин энэ удаагийн сонгууль бас л эрх баригчдын үнэн нүүр царайг харах боломжгүй "маск"-тай сонгууль болох нь тодорхой боллоо.       

     Хуулийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж Үндэсний аудитын байгууллага тэргүүтэнд хүргүүлж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Мөрийн хөтөлбөр нэртэй популист утоп хүсэлтээ яаруу сандруу аваачаад өгчихдөг байдал улс төрийн намуудаас салах нь бүү хэл, улам ужигарч яг л корона шиг халдварладаг бололтой юм.

    Өмнө нь МАХН бараг л бүх иргэддээ байр өгнө хэмээн бүртгэхэд түүнд нь итгэсэн сэхээтнүүд хүртэл оочерлож байхыг хараад мэл гайхаж байсан бол өчигдөрхөн МАН бас л нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг байртай болгох тухай мөрийн хөтөлбөрийг хүргүүлжээ. МАХН-аас илүү нь бүр байрныхаа метр квадратыг хүртэл заачихсан байх жишээний. Ийнхүү топ намууд энэ удаагийн сонгуульдаа бүр улам их популист , үл гүйцэлдэх мөрийн хөтөлбөрөөр уралдах нь тодорхой байна.  Иргэд сонгогчид ийм зүйлийг өөгшүүлж сонголтоо хийгээд хулхиараа ганц авхуулдаг болохоор манай улс төрчдийн буруу нь ч юу байхав. Ямартай ч "Маск"-тай сонгуулийн дараа МАН, МАХН-ын аль аль нь байр өгөх боломжтой юм байна гэж ойлголоо. 

 За тэгээд хуулиараа сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд эвсэл байгуулж, сонгуульд өрсөлдөх эрхтэй байдгийн дагуу энэ удаагийн сонгуульд гурван ч эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Өөрөөр хэлвэл гуравдахь хүчний орон зайг гурван эвсэл булаалдаж, ээлжилж эрх баридаг хоёр том намд "хоол" болох магадлал бий болчихлоо. Тэгээд ч энэ удаагийн сонгууль бол яалтчгүй "маск"-тай сонгууль.Үүгээрээ бүр их давуу талтай юм шүү дээ.


Д.Оюу    


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

erka - 182.160.2.2252020-03-24 20:24:05

enhbayraas oor um hiisen hun ene ulsad baidag umuu bi labal haigaad olohgui bna 1000 zam huuhediin udiin tsai ih or geed ene ulsad mash heregtei zuil ih hiisen medlegtei hun HUNIIG tom ybj baihad gutaliini archij ybsan garuud ergeed enhbayrluu dairah um yasan ichedgui nobshnuud be buur suuldni songuuld debshuulehgui geed alingaa aldaj bnaa ene tor barij ybaa malnuud icheechee ta nar bugd niileed ene huniig barj idehgee 1000 zam buteej chadsN HUN HEDHEN ORON SUUTS DORNO BARINAA HIIE GESEN HUN UYGCH HIINE HIIHGUI GESEN HUN BUH UMIIG HARAAR YRIDAG UM ENHBAYRIIN NAM ZAABAL YLNAA

- 202.9.40.642020-03-24 16:10:08

Үнэгүй байр өгнө гэсэн намд саналаа өгнө шүү дээ.түүнээс биш оюунэрдэнийн ниигмийн даатгалаар барьцаалж байр өгнө гэдэгт өгөхч үгүй дээ.энхбаярын нам гарах юм байнадаа.хүрэсүхиин нам ч навс унанадаа

Монгол ялна - 66.181.161.862020-03-24 14:34:53

Зүгээр л Монгол улсыг .Улс шиг улс болгоно гэсэн Намд сонгуйл өгнө дөө

Монгол ялна - 66.181.161.862020-03-24 14:34:53

Зүгээр л Монгол улсыг .Улс шиг улс болгоно гэсэн Намд сонгуйл өгнө дөө

Сонгууль.. - 202.179.25.1512020-03-24 10:50:45

Ядарсан ард иргэд байр өгнө л гэхийн бол уухайн тас саналаа өгнө. Үхэхээсээ өмнө паалантай жорлонд бааж шээх юмсан гэх ахмадууд дүүрэг болгонд л байна шүү дээ. Сул тал дээр нь тоглоод сурчихсан новшнууд

Songoogch - 66.181.161.132020-03-24 07:37:50

Muu ch sain ch hoh ulaan hoyor nam ni deeree

zochin - 150.129.141.422020-03-24 07:31:27

Ene yr ni bol songogchdiin buruu shuuuu