COVID-19: Халдвар авагсдын тоо 336 мянга давж, нас барсан хүний тоо 14 мянгад хүрлээ

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 336838 хүрснээс, 14616 хүн нас барж, 97636 өвчтөн эдгэрчээ. Халдвар дэлхийн 192 улсад тархаад байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, нэг хоногийн дотор халдварын 26069 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1600 хүн нас баржээ. Халдвар авсан тохиолдлын ихэнх хувь нь Европ тивд бүртгэгдсэн байна. Нэг хоногийн дотор Европт 22.7 мянган шинэ тохиолдол илэрч, 1426 хүн нас баржээ.

Хятад улсад 81054 (нас барсан 3261), Италид 59138 (нас барсан 5476), АНУ-д 32057 (нас барсан 400), Испанид 28572 (нас барсан 1756), Германд 23921 (нас барсан 92), Иранд 21638 (нас барсан 1685), Францад 16018 (нас барсан 674), Өмнөд Солонгост 8897 (нас барсан 104) тохиолдол тус тус бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mergen ard - 202.179.25.1512020-03-23 10:33:13

manaih bas sain baina shuu

Od - 182.160.39.732020-03-23 09:03:52

Medeenees harahad Omnod Solongos Gernam 2 emchilgee saitai baigaa ym bn gej oilgoloo