Солонгост гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна

   БНСУ-д коронавирусын халдвар аваад эдгэрсэн хүний тоо 297-оор нэмэгдэн нийт 2909 боллоо. Харин шинээр 98 хүн халдвар авч нийт 8897 болж харин нас барсан хүний тоо 2-оор нэмэгдэн 104 болсон байна. Үүнээс Дэгүд халдвар авсан хүн 43-аар нэмэгдэн 6387, Кёнбуг 11-ээр нэмэгдэн 1254 болж хэзээний л бусад бүс нутгийг бодвол халдварын тархалт өндөртэй байна.
БНСУ-ын ерөнхий сайд мэдэгдэл хийж коронавирусын тархалтын байдлыг бид тодорхой туулсан учраас үр хүүхдүүддээ тайван амгалан амьдралыг нь буцаан өгөхийн тулд одоогоос хамаагүй илүү чанга нийгмийн тусгаарлал шаардлагатай болохыг мартахгүй байхыг хүсээд цаашид сургуулиудын хориог дахин сунгах хүндрэлтэй учраас та бүхнээсээ хамтран ажиллахыг хүсч байна гэлээ. Мөн заавал шаардлагатай биш бол аль болох гадагш гарахгүй байж гэрээсээ ажиллахыг идэвхижүүлж, шашны үйл ажиллагаа зэргийг 15 хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоохыг хатуу шаардан хэрвээ энэхүү шаардлагыг зөрчвөл үйл ажиллагааг нь хаах, төлбөр шаардах зэргээр хуульд заасан бүхий л арга хэмжээг авах болно гэжээ.
Өнөөдөр хотын төвийн гол томоохон 9 сүм дээр хяналт тавьж байна. Зарим сүмдүүд заавал сүм дээрээ ирж мөргөлөө хийхийг “хүчилж” байгаа учраас сүмийн өмнө хатуу чанга дэгийг тогтоон хяналт шалгалт, ариутгал зэргийг хийж байна.
Солонгосд гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна. Өчигдөр л гэхэд 11 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ. Европоос орж ирсэн халдвар авсан хүний тоо 3-р сарын эхний 7 хоногт 3 хүн байсан бол 3дахь 7 хоногт 41 болтлоо хурдацтай нэмэгдсэн байна.
Гадаад нөхцөл байдал
Европ бүхэлдээ коронавирус маш хурдацтай тархаж байна.
Тухайлбал Италид өдөрт 6000 давсан хүн халдвар авч нийт 50.000 хүн болж насбарсан хүний тоо 5000-д хүрч насбаралтын хувь 9% хувьд хүрчээ. Италийн уушигны төвийн эмч “Эмчлэх арга алга. Цорын ганц хийж чадах зүйл бол вирусын тархалтын хурдыг удаашруулах юм. Тархалтын хурдыг удаашруулж байж өвчтөнөө асрах боломжтой юм.” гэжээ.
Испанид одоогоор 25.000 хүн халдвар авч насбарсан хүн 1300 болж нэмэгдсэн байна.
Харин Германд халдвар авсан хүний тоо 20.000 болж, Франц 15.000-д хүрээд байна.
Америкид корона вирусын халдвар авсан хүний тоо 24.148 болж, насбарсан хүний тоо 285 болж ялангуяа нийслэл Нью-Йорк хотод өвчтөний тоо 10.000 давж, “Онцгой гамшгийн бус нутаг” хэмээн зарлажээ.

Сэтгэгдэл бичих