Италид нэг өдөрт 793 хүн нас барлаа

Дэлхий даяар нэг өдөрт 31'080 хүнээс коронавируст халдвар илэрч нийт халдвар авагсдын тоо 306'677 болсон бол Италид нэг өдөрт 793 хүн нас барсан нь тус улсын хувьд хамгийн өндөр тоо боллоо.

 Нийт илэрсэн халдварын тохиолдлын тоо 47,021 болж, өмнөх өдрийн 41,035-аас 14.6 хувиар өсчээ.????

Өчигдөр Италийн үндэсний эрүүл мэндийн хүрээлэн тус улсад дэгдсэн Covid-19 тахлын талаар анхны дэлгэрэнгүй тоо баримтыг танилцуулсан юм. Уг тоо баримтаас үзвэл коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүмүүсийн дундаж нас Италид 78.5 байна.

Хамгийн залуу нь 31 настай бол хамгийн ахмад нь 103 настай байжээ. Тэдний голч нас нь 80 байна.

Нас барагсдын 41 хувь нь 80-89 насныхан, 35 хувь нь 70-79 насныхан байжээ.

Итали улс нь өндөр настнуудын хүн амд эзлэх хувь хэмжээгээр дэлхийд зөвхөн Японы дараа бичигддэг. Нийт хүн амын 23 хувь нь 65-аас дээш насныхан байдаг байна.

Нас барсан 4032 өвчтөний 70.6 хувь нь эрчүүд байсан бол 29.4 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Нас барсан эрчүүдийн голч нас 79 бол эмэгтэйчүүдийнх 82 байна.

Харьцуулбал Италид коронавирусийн халдвартай нь тогтоогдсон нийт өвчтөнүүдийн голч нас 63 байжээ.

Нас барсан улсын эрүүл мэндийн нөхцөл байдлыг гүнзгийрүүлж судлахад тэдний 99 хувь нь ямар нэг архаг хууч өвчтэй хүмүүс байжээ. 48.6 хувь нь гурав ба түүнээс дээш тооны суурь өвчтэй байсан байна.

Тэдгээрийн 73.8 хувь нь цусны даралт өндөр, 34 хувь нь чихрийн шижинтэй, 30.1 хувь нь зүрхний өвчтэй хүмүүс байжээ.

Анх эмнэлэгт хэвтэхдээ халдвартай хүмүүсийн 76 хувь нь өндөр халуунтай, 73 хувь нь амьсгалахад бэрхшээлтэй байсан бол 40 хувь нь ханиалгах, 8 хувь нь суулгах зовиуртай байсан байна.

Нас барсан 4032 өвчтөнөөс дөнгөж 9 нь 40 хүртэл насныхан байсны нэгээс бусад нь эрэгтэйчүүд байжээ

Нас барагсдын тоогоор Хятадыг даваад буй Италид нийт 4825 хүн нас барж дахин 6557 хүн халдвар авснаар нийт 53'575 хүн халдвар аваад байна. АНУ-д шинээр 6513 хүнээс халдвар илэрсэн нь Италийн араас орох их тоо болжээ.Дэлхий даяар нэг өдөрт 1630 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 13017 болсон ба 94798 хүн эдгээд байна.

Сэтгэгдэл бичих