Италид нэг өдрийн дотор 627 хүн коронавирусийн улмаас амиа алджээ


Дэлхий даяар коронавирусийн халдвараар нэг өдөрт 30608 өвчилж, нийт халдвар авагсдын тоо 275541 боллоо. Мөн өдөрт 1354 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 11385 болсон байна. БНХАУ-аас гадна халдварын тархалт хамгийн өндөр буй Итали улсад нэг өдөрт 627 хүн нас барж, шинээр 5986 хүнээс халдвар илэрчээ.

БНХАУ-д шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн байна.  Тус улсад нийт 81008 хүн халдвар авснаас 3255 хүн нас барсан бол Италид 47021 хүн халдвар авснаас 4032 хүн нас баржээ.

Харин Иранд 149, Испанид 262, Францад 78, АНУ-д 51, Германд 24 хүн нэг өдрийн дотор нас барсан гэх мэдээлэл байна. АНУ-д шинээр 5680 хүнээс халдвар илэрсэн нь Италийн араас орох өндөр үзүүлэлт болсон бөгөөд тус улсад нийт 19469 хүн халдвар авчээ.

Сэтгэгдэл бичих