Б.Энх-Амгалан: Дарханы зам дээр ажиллах 105 хятад иргэнийг ням гаригт татаж авчирна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг энэ Ням гаригт чартер нислэгээр татаж авах талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.Тэрээр ажиллах хүчний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднаас ажиллах хүч оруулах шаардлагагүй.

Нийт 6,000 гаруй хүн бусад төсөл, хөтөлбөр дээр орж ирж ажиллах шаардлага байгаа. Үүнээс онцгой шаардлагатай, гэрээтэй, хугацаатай ажлууд дээр ажиллах хүч авъя гэж байгаа юм.Ялангуяа, Дарханы зам дээр ажиллах хүмүүсийг Ням гарагт чартераар авчирна. Нийтдээ 105 хүн ирнэ.

Тэр хүмүүс Хятадад байхдаа коронавирусийн шинжилгээ өгөөд, визээ авна. Энд ирсэн хойноо хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлөө авна. Онгоцноос буунгуут нь тусгай хамгаалалтад авч, Төв аймагт карантилна. 14 хоногийн карантины хугацаанд бичиг баримт болон бусад ажлуудаа хийнэ. Ингээд 14 хоногийн дараа шинжилгээний хариу харж байгаад ажилд нь оруулна. Туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа гарч эхлээд түр замуудаа тавьж байна” гэв.

Сэтгэгдэл бичих