Ирээдүйн хамгийн аюултай топ таван зэвсэг

Техникийн дэвшил цэрэг , аж үйлдвэрийн цогцолборыг  тойрч гарна гэж юу байхав.  Бидний хэн нь ч дайн хийхийг хүсдэггүй. Гэхдээ энэ нь зэвсэглэлийг шинэчлэх ажил зогсчихно гэсэн үг биш. Тиймдээ ч тодорхой улсын цэргийн хүч чадал төдийгүй, технологийн хөгжлийн түвшинг илтгэн харуулж буй шинэ төрлийн зэвсгийн тухай бид байнга шахуу л сонсдог. Харин энэ бүх нэн шинэ зэвсгүүдийг хэзээ ч бүү хэрэглээсэй билээ л гэж залбирмаар. Ирээдүйн хамгийн аюултай гэж хэлж болох таван төрлийн зэвсгийг танилцуулж байна.

Рельсотрон               

Рельсийн их буу нь хоёр зэрэгцээ электродоос бүрдэх бөгөөд эдгээрийг “рельс”  хэмээн нэрлэжээ.  Хоёр электродыг байнгын хүчтэй гүйдэлд залгадаг байна.  Гүйдэл дамжуулагч сумыг хоёр “рельсийн”  дагуу чиглүүлж буудах нь уг зэвсгийн үндсэн зорилго бөгөөд ингэхдээ  буу багагүй хурдтайгаар бууддаг байна. Зохион бүтээгчдийн хэлснээр бол, сумны дээд хурд нь секундэд 2,4 км хүрдэг гэнэ.


Хамгаалалтын их энергийн лазерын систем

HELLADS  гэсэн товчилсон нэр бүхий энэ систем нь Пентагоны төсөл юм. Төслийн тодорхой болсон зүйлээс үзвэл, уг төхөөрөмж нь хэмжээгээрээ том биш  ч, туйлын үр дүнтэй бөгөөд тодруулвал дайсны галыг амдан  устгах  зориулалттай  гэнэ.  Жишээлбэл, дайсны пуужинд гэмтэл учруулах замаар ингэж  устгах бөгөөд ингэснээр тэр пуужингууд байг эрж, устгаж чадахгүйд хүрдэг байна.

Biodesign төсөл

Энэ төслийг хамгийн зоримог төслүүдийн нэг хэмээн үзэж болно. Юу гэвэл уг төслийн дагуу үхдэггүй нийлэг организм бүтээж болно хэмээн үзэж байгаа юм.   “Biodesign” гэдэг нэр бүхий энэ  төсөл дээр АНУ-ын батлан хамгаалах яамны судалгааны ирээдүйтэй технологийн  төслийн газар ажиллаж байгаа гэнэ.  Үүний мөн чанар нь  инженерчлэл,  түүнчилэн биологийн болон химийн технологийн аргаар  угтаа үхдэггүй организмыг нийлэгжүүлэн бүтээхэд оршиж байна. Цаашид эдгээр нийлэг биетүүд нь  тулааны талбарт хүнийг зарим талаар юмуу бүрэн орлох ёстой ажээ.

Киборг-шавьжууд

Киборг-шавьжууд юмуу MEMS гэдэг нь  нэн сонирхолтой төсөл бөгөөд тагнуулчдын тухай хуучны туужуудын баатар юм.  Гэвч өнөөдөр  ийм технологийн тухай бүрнээ нухацтай ярьцгааж байгаа аж.  Уг төсөл ёсоор,  бүр  авгалдай байхад нь юмуу үүрэндээ  байхад  нь амьд шавьжинд тусгай бичил  механик систем суулгах гэнэ.  Тэгээд том болсон хойно нь  тагнуулын мэдээ цуглуулах болон тэр ч байтугай тэсрэх төхөөрөг илрүүлэх программыг шавьжинд суулгаж өгөх ажээ.

Булан тохойн цаанаас бууддаг зэвсэг

Харин энэ нь  зүгээр нэг төсөл төдийгүй,  бодитой биелэлээ олсон зэвсэг юм. Энэ нь  булан тохойн цаанаас буудаж чадах тусгай төхөөрөмж болох “Corner Shot Launcher”  гэдэг гаджет юм.  Камер болон дэлгэц бүхий нугардаг гол нь уг технологийн үндэс болдог байна. Ийм буугаар цэрэг биедээ шарх авах эрсдэлгүйгээр онилдог байна.  Одоо туршилтын загварууд гараад байгаа бөгөөд эдгээрийг идэвхитэй туршиж байгаа ажээ.

   Б.Атар           

Сэтгэгдэл бичих