Загвар өмсөгч Нора: Италд хүн үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн

 Шинэ коронавирусийн улмаас Италид нөхцөл байдал хүндэрч байна. Өчигдөр гэхэд 427 хүн нас барсан юм.

Үүнтэй холбоотойгоор Итали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд хүндхэн нөхцөлд байгаа бөгөөд тусгай үүргийн онгоц авах эсэхийг асуусан байна. Манай улсаас Бүгд Найрамдах Итали Улсад оршин сууж байгаа иргэдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор итгэмжлэлийг цахимаар, харин иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлж байгаа аж.

Энэ талаар тус улсад ажиллаж амьдарч буй загвар өмсөгч Д.Нора өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.

"Тусгай үүргийн онгоц нь Италид ирэхгүй л байх даа. Энд бид хөл хорионд орсон, бүх нислэг цуцлагдсан. Маш олон монгол хүн эндээс явж чадахгүй гацаанд сууна. Жинхэнэ коронавирусийн голомтод хүнд хэцүү нөхцөлд байна. Уг нь Монгол улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд коронавирус тусвал эмнэлэг орлоо ч ачааллаа дийлэхгүй тул хүлээж авахгүй. Бүр хүндрэхээс нааш тоохгүй. Үхсэн ч оршуулах газар нь дүүрсэн. Аймшигтай хэцүү нөхцөл үүсчихлээ. Бид ч гэсэн эх орондоо буцмаар байна" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.872020-03-23 23:07:51

Энэ тэнэг одоо нэг их ухаарч гэнэ. Монголын төрд монголын ард түмэнд юу хийсэн бэ чи зөвхөн өөрийгөө бодож амар хялбар амьдрах арга хайж явсан байх даа

Бора - 202.9.46.182020-03-23 08:51:32

Эх орноо ядуу буурай, бохир завааныг нь дуудаад Итали шиг баян тансаг, гоё цэвэрхэн улс байхгүй гэж бодсон чинь хамгийн новшийн балиар заваан газар байжээ. "Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэж манай монголчууд ярьдаг юм. Гашуун үнэн хэдий ийм боловчиг муу ч гэсэн нэг улс байна иргэдээ аврахаар төр засаг нэг арга хэмжээ авах байлгүй дээ. Өөрсдийгөө л сайн хамгаал. Маскнаас салах хэрэггүй. Наад мундаг соёлтой италичууд чинь маск зүүсэн хүнийг өвчтэй гээд хялайж хардаг гэсэн, харж байг.

jak - 43.242.243.642020-03-20 10:35:22

ta eh orondoo tatbar tulj uzsen uu

монгол - 202.21.117.342020-03-20 10:18:37

Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж мин гэдэг шиг иймэрхүү үед хүн эх орныхоо үнэ цэнийг мэдэрдэг юм байна даа.Уулын буга хараад унаж яваа морио голов гэж гадаад орнуудыг шүтээд амьдраад байдаг хүмүүс одоо л яс маханд тултал эх орныхоо үнэ цэнийг мэдрэг

Dashii - 182.160.34.1212020-03-20 09:57:19

Odoo l eh orontoigoo medej dee hooorhiii amitan