NBA-ийн долоон тоглогч коронавирусийн халдвар аваад байна

NBA-ийн Брүүклин Нэтс багийн Кевин Дурант тэргүүтэй дөрвөн тоглогч коронавирусийн халдвар авсан гэж ESPN мэдээллээ. Одоогоор тоглогчдын гуравт нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байгаа юм.  Үүний зэрэгцээ Юта Жазз багийн дахин хоёр тоглогчоос коронавирус илэрчээ.

Ийнхүү NBA-д Донован Митчелл, Руди Гобер, Кристиан Вүүд тэргүүтэй долоон тоглогч коронавирустэй нь мэдэгдээд байгаа юм.

Коронавируст халдвар спортын ертөнцөд хүчтэй нөлөөлсөөр Английн Премьер лигийн Челси клубд тоглож байсан Нигери тоглогч Жон Оби Микел Туркийн Трабзонспор клубийг орхиж байгаагаа мэдэгджээ. 

Сэтгэгдэл бичих