Covid-19 халдвараас хэрхэн сэргийлэх вэ

Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
  • Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Тайван, стрессгүй байх
  • Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
  • Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
  • Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байж, нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 203.91.115.442020-03-17 17:26:40

Бурхан минь энэ терористуудаас долоон дор сайд дарга нараас бид бүхнийгээ аварч болгоогооч. Яг үнэндээ бид коронагаас тэгэж их айж эмээхээ больчихоод байна. Харин энд тэнд мина ѳѳрсдѳѳ булаад дараа нь гүйж очиж илрүүлж байгаа маягаар шоудан ард олныг дагуулдаг Москвагийн Путинлэг аргаар ажиллаж сонгуулийн ѳмнѳ жаахан ч гэсэн оноо авахаар гүйлдэхдээ улс орон, иргэдийн эрх ашигаар тоглож буй чухам л энэ тѳр засгийнхан, тэдний тѳлѳѳлѳл, дарга сайднаас хѳѳрхий биднийг аврагтун.

Зочин - 203.91.115.442020-03-17 17:20:09

Корона вирүсээс бид ѳѳрсдийгѳѳ хамгаалах ажлаа яг таг гүйцэтгэж байна. Харин халдварыг зориуд санаатайгаар улс орон руугаа нэвтрүүлээд байгаа сайд дарга нараа яах вэ? Энэ талаар Дэмб-с ѳгсѳн зааварчилгаа байна уу? Ард иргэдийнхээ ѳдий тѳдий хохирол хүлээж мѳрдѳж байгаа хорио цээрийн үр дүнг эрх мэдэлтнүүд, тѳр засаг нь будаа болгож байна шүү дээ.

Зочин - 203.91.115.442020-03-17 17:04:22

Корона вирүсээс бид ѳѳрслийгѳѳ хамгаалѳх ажлаа яг таг гүйцэтгэж байна. Харин халдварыг зориуд санаатайгаар улс орон руугаа нэвтрүүлээд байгаа сайд дарга нараа яах вэ? Энэ талаар Дэмб-с ѳгсѳн зааварчилгаа байна уу? Ард иргэдийнхээ ѳдий тѳдий хоаирол хүлээж мѳрдѳж байгаа хорио цээрийн үр дүнг эрх мэдэлтнүүд, тѳр засаг нь будаа болгож байна шүү дээ.