Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 06, Ням
Коронавирусээр халдварлагдсан үед хэрэглэж болохгүй эмүүдийг нэрлэлээ

Коронавирусээр халдварлагдсан үед хэрэглэж болохгүй эмүүдийг нэрлэлээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-03-16 10:12:00

Коронавирусийн халдвар авсан үед зарим нэг эмийг хэрэглэвэл эрүүл мэндийг улам дордуулах магадлалтай гэнэ. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран Твиттер хуудсандаа энэ талаар бичжээ. Түүний бичсэнээр, ибупрофен, кортизон зэрэг эм нь коронавирусийн халдварын үед эрүүл мэндэд муугаар нөлөөлж, байдлыг дордуулах магадлалтай гэнэ. Тэрээр халуурсан үед парацетамол хэрэглэхийг зөвлөжээ. “Хэрвээ та халуурлаа гэхэд эхлээд эмчийн зөвлөгөө ав” гэж тэрээр анхааруулсан байна.

Коронавирусийн дэгдэлт Европ тивийн улсуудад хурдацтай тархаж байна. Европарламентын дарга Давид Сассоли вурисний нөлөөллийг дүгнэж хэлэхдээ “Европ тив Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм байдалд орж байсангүй” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Өчигдрийн байдлаар дэлхий даяар вирусийн халдвар авсан 155 000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тохиолдлын тоогоор Европын Итали, Испани, Герман, Франц эхний 10 дотор бичигдэж байгаа юм. Европын холбоонд ордоггүй ч Европ тивд оршдог Швейцарь улс вирус хамгийн их тархсан 10 улсын тоонд орж байна.

eagle.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-03-16 10:12:00

Сэтгэгдэл бичих