Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 06, Ням
ЖДҮХС-гийн зээлийн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулав

ЖДҮХС-гийн зээлийн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулав

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-03-14 14:09:00

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг энэ сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд төлбөл зохих зээлийн үндсэн төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан тухай ХХААХҮЯ-наас өнөөдөр мэдээлэв. 


Шинэ коронавирусний тархалтын улмаас хөл хорио тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүү, эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, ажлын байрыг хадгалах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын А-84 тоот дээрх шийдвэр гарчээ. 

Дээрх хөнгөлөлтөд аливаа хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр маргаан үүссэн, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамаарал бүхий этгээдүүдийн авсан зээлийн үндсэн төлбөр, алданги хамаарахгүй аж.

Шинэ коронавирусний тархалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ info@smefund.gov.mn цахим хаягаар болон шуудангаар илгээж биечлэн ирэх шаардлагагүй болохыг анхааруулж байна.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотой асуудлаар ЖДҮХС-гийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-03-14 14:09:00

Сэтгэгдэл бичих