Бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмсэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж хэрэглэгчдийг хохироосон иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцож, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ.

Монгол Улсад ажилладаг франц иргэн “COVID-19”-өөр халдварласны дараа худалдааны төв, зах, дэлгүүрийг хаана гэсэн ташаа мэдээлэл тархаж, улмаар иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцлөх болсон. Үүнийг далимдуулан зарим худалдааны төв, дэлгүүр бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөсөн тухай мэдээллийг ШӨХТГ-аас “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 18001284 дугаарын утсаар авч эхэлсэн байна. Мөн худалдааны төв, зах, дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийг судлах ажлын баг байгуулан ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ядарсан иргэн - 66.181.187.292020-03-11 10:00:18

хийж байгаа ажлаа амаар битгий хий. гадуур бүх хүнсний барааны үнийг нэмсэн байна.зах дэлгүүрүүдээр явж үзэцгээ.чоно борооноор, муу эр сииймхиийгээр гэдэг болоод байна. арга хэмжээ авна гэдэг үг чинь цаадуулд чинь тэгж л байдгийм яаж ч чадахгүй гэж басах болоод удаж байгаа шдээ.

ondor nastan - 182.160.33.1342020-03-11 09:37:32

N O A T in padaanaar uilchluulie. jijig gar kass mashin zondo baigaa.

ondor nastan - 182.160.33.1342020-03-11 09:37:32

N O A T in padaanaar uilchluulie. jijig gar kass mashin zondo baigaa.

зочин - 203.91.118.1802020-03-11 08:51:22

ШӨХТГ-ынхан өөрсдөө та нар гадуур явж үзээч худлаа иргэдээс мэдээлэл ирээгүй бна нтр гээд хуцаад суухын наана чинь худалдаа үйлчилгээний газрууд, захуудын эзэд, худалдаачид чинь бүр даварч бна зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгээд байна

Zochin - 202.126.89.2372020-03-11 08:41:04

Nogoo unee nemehgui geed baisan minii delguur melguur yu bolovoo.hooson amlaltiig n hariutslagaar toots!!!!!!!