Путинийг өөртэйгөө гэрлээч гэсэн орос бүсгүй өөрийнхөө тухай ярьжээ

      Оросын ерөнхийлөгч  Владимир Путинийг өөртэйгээ гэрлээч гэсэн санал тавьсан Иваново хотын оршин суугч бүсгүй РИА Новости агентлагийн сурвалжлагчид өөрийнхөө тухай ярьжээ.

Юлия Шилова гэдэг энэ бүсгүй Иваново хотын хүүхдийн театрын жүжигчин, нөхөргүй гэнэ.  Оросын ерөнхийлөгчийг бахдан бишэрдэг болсоор удаж байгаагаа тэр хүлээн зөвшөөрөөд,  тэргүүн хатагтайн үүргийг өлхөн гүйцэтгэж чадна хэмээн хэлсэн байна. Путин  улс орныг хэрхэн удирдаж  байгаа нь надад таалагддаг гэж  28 настай энэ бүсгүй онцлон тэмдэглэжээ.  Шилова Оросын төрийн тэргүүнийг маш зоримог, зорьсондоо үнэнч, хүчирхэг хүн гэж тодорхойлсон байна. “Тэр ажил төрлийг маш мэдлэгтэй зөв шийдвэрлэж,  олон улсын хэлэлцээний үеэр ярилцагчидтайгаа  маш  итгэлтэй харьцдагийг би эртнээс   бахдан бишэрдэг” гэж бүсгүй хэлжээ. 



    Ерөнхийлөгчийг саяхан Иваново хотод зочилон, энэ үеэрээ тэндхийн нэг поликлиникээр орсоны дараа оршин суугчидтай ярилцаж байх зуур  нэг бүсгүй Путинийг өөртэйгээ суугаач гэсэн санал тавьсныг бид үүнээс өмнө мэдээлж байсан билээ.  Дараа нь бүсгүй, Ерөнхийлөгч хоёр хэд гурван үг сольсон гэдгийг ч та бүгд мэднэ. Энэ бүх зүйл сэтгүүлчдийн нүдэн дээр ил  болсон учир, одоо бүсгүй нэрд гарах нь лавтай гэж Оросын төрийн тэргүүн өөрөө хэлсэн байна.

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ааааха - 202.131.243.1902020-03-10 08:57:33

Путин энэ хүүхнийг тоолоо юу, кабаева мэтийн сайхан хүүхнүүдийг эдэлж явсан хүн, одоо тэгээд ч тэгж явдаг нас нь өнгөрөө биз, одоо өөр сонирхолтой болсон

Ккк - 122.201.22.1722020-03-09 10:28:12

Сайхан цайлган ч юм уу. Шууд л үгээ хэлж байна ш дээ.яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс хэцүү л дээ.

Gal - 178.255.168.2362020-03-09 05:32:04

Duraaraa ynhan be.kkk

я - 202.9.40.602020-03-08 21:48:01

Эх Орон Ард Түмэн гээд л чанга орилоод байгаач дээ манайд бол тэгдэг юм

хэхэ - 203.91.115.472020-03-08 21:23:45

нэрд гарах гэж л ингэж солиорч байгаа биз овсгоотой амьтан бэ

Zochin - 74.88.77.952020-03-08 20:48:35

Ehner nuhur geh onooson tumgui havtgsirah ni ee

Zochin - 74.88.77.952020-03-08 20:48:35

Ehner nuhur geh onooson tumgui havtgsirah ni ee

Zochin - 74.88.77.952020-03-08 20:48:35

Ehner nuhur geh onooson tumgui havtgsirah ni ee

Zochin - 74.88.77.952020-03-08 20:48:35

Ehner nuhur geh onooson tumgui havtgsirah ni ee

0000 - 202.55.191.2052020-03-08 18:37:44

Би энэ хүүхэн шиг хэлчихэе, би Хүрэлсүхтэй суумаар байна.

Unshigch - 31.164.60.212020-03-08 17:42:43

Ene emegtei zorimog mundag baina

Unshigch - 31.164.60.212020-03-08 17:42:43

Ene emegtei zorimog mundag baina

Mansi bogtgortoi yu - 66.249.82.1742020-03-08 15:22:16

Bogtgor

Зочин - 150.129.140.1922020-03-08 15:18:52

Тender зарлана

ж - 202.55.188.392020-03-08 14:03:10

би ч гэсэн Баттулгатай суумаар л байна

РИА Новости - 202.179.26.1362020-03-08 12:45:59

i want your baby

kkk - 202.179.26.1362020-03-08 12:44:13

i want your child?