ЭМЯ:Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд 9 оронд шинээр бүртгэгдээд байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар шинээр 9 оронд бүртгэгдсэн. Европын орнуудад гарч байгаа өвчлөлүүд хаанаас эхлэлтэй тодорхойгүй байна.

Энэ бүх хугацаанд 690 хүнийг бид ажиглалтад авсан бол яг одоо 320 хүнийг ажиглалтад аван тусгаарлаад байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл

327 шинэ тохиолдол бүртгэгдлээ. БНХАУ-аас гадна 46 улсад гараад байгаа бол Истони,  Дани, Бразил зэрэг улсуудад шинээр нэмэгдсэн.

Иранд 26 хүн, Италид 17 хүн, Японы хөлөг онгоцны 4 өндөр настан амиа алдсан. Японд 4 хүн нас барсан. БНСУ-д 2022 хүн халдвар авсны 13 хүн нас бараад байна. ДЭМБ-ын захирлын хэлснээр бид шийдвэрлэх мөчид ирээд байна, одоо л хүчээ дайчлан ажиллах юм бол ард нь гарч чадна. Энэ бол томуугийн вирус биш тархалтыг хязгаарлах боломжтой. Хоёр 7 хоногийн хугацаанд шинээр тохиолдол бүртгэгдээгүй олон улс байна. Гэхдээ хэд хоногийн дараагаас нэмэгдсэн тохиолдол гарсан. Ямар ч орон манайд вирус бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Вирус хөгжлийн түвшин, нас, хүйс, нийгмийн чанарыг ялгахгүй халдаврлана.

ХӨСҮТ, ДЭМБ-ын хийдэг видео хурал өнөөдөр болох ба Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл сайд оролцох юм байна.

Улаан үдээс орж ирсэн 13, Хятад айлчлал хийгээд ирсэн айлчлалын 11, БНСУ-аас ирсэн 17 хүнийг гээд нийт 41 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Сэтгэгдэл бичих