БНСУ-д корона вирусын халдвар авсан 256 тохиолдол нэмж бүртгэгдлээ

БНСУ-д өнөөдөр өглөөний байдлаар корона вирусын халдвар авсан 256 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 2022 болж өсөөд байна.

Сүүлд бүртгэгдсэн 256 тохиолдлын 231 нь Тэгү, Гёнбукт бүртгэгдсэн байна.

Сөүл хотод 6, Бусан хотод 2, Дэгү хотод 182, Инчон хотод 1, Дэжөн хотод 4, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 1, Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 49, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илрээд байна. 

No photo description available.

Сэтгэгдэл бичих