Нийтийн тээвэр бямба, нямд бүрэн зогсоно

Нийслэлийн Онцгой комиссоос нийтийн тээвэр өглөө, оройдоо буюу ажил эхлэх тарах үед үйлчлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цагт, оройд 17.00-21.00 цагийн хооронд үйлчлэхээр болсон. Харин бямба, ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Ирэх гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригийн 08.00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон гэдгийг мэдэгдсэн юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах боломжтой нийт 1200 автобус бүртгэлийн санд байдгаас өнөөдрийн байдлаар  95 чиглэлд 700 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.

Сэтгэгдэл бичих