Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус багийн харьяат малчин О/37 настай, эмэгтэй/ 02.26-ны өдрийн 18:00 цагийн орчим  гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 8 иргэн, 6 мотоцикл, нийт 13 хүн, 7 техник хэрэгсэлтэй 02.27-ны өдрийн 01:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:45 цагт гэрээс нь урд зүгт 40 км-т тус багийн “Дэн” гэдэг газраас  эсэн мэнд олсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 10:00 цагт иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сугар - 202.179.24.1312020-02-28 12:37:29

хээр хөдөө ганц гэрээрээ дарамтлагч нөхөртэи эмэгтэичүүд зөндөө л баигаа, амиа хорлохыг ч завдах үе баидаг баих ,аргаа бараад л явган нүцгэн шөнө дөлөөр ганцаараа явж баигаадаа хөөрхии

оюун - 43.242.243.612020-02-28 09:15:08

онцгой үед хүн хүч тарамдаад мэдрэл муутай юм уу