Ерөнхийлөгчийг хоёрдугаар эмнэлэгт тусгаарлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад өчигдөр 22.00 цагт эх орондоо ирсэн. Халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнийг 14 хүртэлх хоногоор тусгаарлахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг ОБЕГ-ын харьяа Жаргалантын аманд тусгаарлажээ.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

Сэтгэгдэл бичих