МХЕГ: Японы онгоцоор дамжин БНСУ-аас иргэн 38 иргэнийг тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлнэ

Япон Улсаас шууд ирэх ОМ-502 дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн сүүлийн нислэг хоёрдугаар сарын 27-ны 18.30 цагт Буянт-Ухаа боомтод газардлаа. 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас яг одоо тандалт, хяналтыг хийж байна. Энэ нислэгээр БНСУ-аас 38 монгол иргэн дамжин ирснийг түр тусгаарлан ХӨСҮТ-д шилжүүлнэ хэмээн МХЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих