Цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд. Өнөөдөр өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна /2020.02.27/. 

2020 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар: 

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

01-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь, талын нутгаар, 1-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна гэж Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэлийн газраас мэдээлж байна.

Иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна!!!

 

Сэтгэгдэл бичих