Хятадын ард түмэнд Монголын ард түмнээс 30.000 хонь хандивлалаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хятад улсын Засгийн газар, ард түмэн нэгдмэл нэг сэтгэлээр COVID-19 халдварынн эсрэг тууштай тэмцэж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн бидэнд туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм Ерөнхийлөгч та өвчин халдвар үүссэнээс хойш манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн боллоо.

Таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг илтгэж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчиллээ"  хэмээн http://mn.cctv.com/ мэдээллээ. Мөн Хятад улсыг вирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж Монголын ард түмнээс 30.000 бог мал хандивлаж байгааг мэдэгдэж, албан ёсоор хандивын бичгийг гардууллаа. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

баяраа - 202.126.89.382020-02-28 04:08:48

сайн байна.дэмжиж байгаа

Zochin - 202.9.46.1622020-02-27 20:12:51

Erunxiilugch zuv yum xiisen bn .

Зочин - 202.55.188.932020-02-27 19:03:05

Мундаг байна. Мөнхийн нөхөрлөл мандан бадраг.