Японоос Монголд 2000 ширхэг оношлуур илгээжээ

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа Токио хотын Мусашимураяма хотод байрлах "Вирусний төв лаборатори"-оос шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний 2000 ширхэг PCR оношлуурыг хоёрдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс руу илгээжээ.

Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 200 ширхэг, хоёрдугаар сарын 10-ны өдөр 1000 ширхэг PCR эмнэлзүйн оношлуур, оношилгооны бэлдэцийг Монгол Улсад нийлүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих