Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны уулзалтуудаа эхлүүллээ

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн нислэгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-ны 14:45 цагт Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.

Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал эхэлж буй бөгөөд газардсаныхаа дараа албан ёсны уулзалтаа эхлүүлээд байгаа юм.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхийсайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцоно. 

Энэ удаагийн айлчлалаар  Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм. 

Гэрэл зураг, видео эх сурвалж: http://mongol.cri.cn/video/news/273/20200227/427893.html

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

М.Баярмагнай - 66.181.161.372020-02-27 19:27:56

Зөв. Цаг үеэ олсон айлчилал бн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла. Гэх монгол ухаан мөн. Олон улс албан ёсны айлчилалаа цуцлаж байхад монгол улсын ерөнхийлөгч айлчилалаа хийлээ.