БНСУ-д корона вирусээс болж нас барсан 13 дахь тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-д COVID-19 Корона вирусын халдвараас болж нас барсан 13 дахь тохиолдол бүртгэгдлээ.


Тэгү хотын дарга Квон Ён-Жин өглөөний шуурхай хуралдаан дээр хэлэхдээ "Тэгү хотод уг вирусээс болж илүү олон хүн амиа алдаж байна гэж мэдэгдсэн бөгөөд Засгийн Газрын Осол Аваараас урьдчилан сэргийлэх төв үүнийг батлав.


Тэгү хотын даргын хэлснээр 13 дахь үхэл бол ШинЧонЖи сүмийн гишүүн 74 настай эрэгтэй байсан гэнэ.


Ийнхүү Солонгос дахь халдвар авсан өвчтөнүүдийн тоо 1500 хол давжээ.


Эх сурвалж: Yonhap news

Сэтгэгдэл бичих